Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөгөөр тогтоолоо.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61.1 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306.1 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90.1 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа мэдээлэл байна.
Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой.
Ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэгдсэн 61.1 мянга, нийт хүнсний буудайны 71.1 хувь буюу 45.6 мянган тонн нь хүнсний буудайн стандартын 4 дүгээр ангилалд тэнцэж байгаа нь “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолын дагуу тонн тутамд 55 мянган төгрөг олгогдохоор байна.
Тиймээс 2022 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын 2021 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг болгож Засгийн газраас шийдвэрлэлээ