Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн болов. Сэтгүүл зүйн салбарт олон олон залууст багш нь, ах нь болж, түшиж, тулж, зөвлөж ирсэн, удам дамжсан авьяаслаг сэтгүүлч, ясны редактор, их мөрөн мэт даруу танд баяр хүргэе. Ийнхүү "Өнөөдөр" сониноос 17 дахь Гавьяат "мэндэллээ".
С.Батбаатар нь "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, "Ардын эрх" , "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга, Unlimited Media Group-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.