Сайжруулсан шахмал түлш бол энгийн нүүрсний хаягдал дээр барьцалдуулагч шатамхай бодис хольсон зүйл. Нүүрсний шаталтыг сайжруулж байгаа болохоос нүүрсийг хүнд металаас нь цэвэршүүлэхгүй байгаа нь агаарын бохирдлыг үүсгэх шалтгаан болж, эргээд нүүрс хэрэглэж байгаагаас ялгаагүй болж байна. Тэгэхээр ямарч дэвшил гарахгүй байна.
За тэгэхээр Улаанбаатарын утааг бууруулах ийм арга байна. Товчхондоо манай нефтийн хувьд асфальтен-давирхайлаг нэгдлүүдийн агуулга багатай, парафин, нафтены нүүрсустөрөгчдийн агуулга өндөр учраас харьцангуй нам нөхцөлд задралд орж шингэн бүтээгдэхүүн үүсэх, гүн боловсруулах боломжтой.
Дээр дурдсанчлан ПАРАФИН хэмээх тос манай нефтэд их хэмжээгээр агуулагддаг байна. Энэ тос нь сайжруулсан түлшийг бодвол, хүнд металийн агууламж багатай. Утаа гаргахгүй. Үүнийг ашиглаж, халаагуур хийж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
Дэлхийн олон оронд энэ аргыг ашиглаж, агаарын бохирдлоосоо салсан гэнэ. Тодорхой хэлбэл, Японы Хоккайдод энэ аргыг ихэвчлэн ашигладаг аж.
Манай улс одоогоор жилд 1.0-1.2 сая тонн түүхий тос олборлож, БНХАУ-д экспортлож байна. Удахгүй 2023 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар Засгийн газраас төлөвлөж, одоогоор дэд бүтцийн ажил хийгдэж байна. Энэхүү үйлдвэр дээр түшиглэж, ПАРАФИН-ийг гарган авч, дотоодынхоо эрдэмтэн судлаачдыг дайчлан халаагуур хийснээр агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэх юм.