Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Дуурга” багийн нутаг, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т Эгийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Улмаар арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн 74 том хүн, 94 хүүхэд, мөн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 10.30 цагт онцгойгийнхон хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 2 автомашин усанд суусан байсныг татан гаргасан. Өнөөдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна.
Эх сурвалж: ОБЕГ