Иргэдийн тог, цахилгааны төлбөрийг тэглэх төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ энэ сарын 31-нд дуусгавар болно. Тэгвэл энэхүү хөнгөлөлтийг ирэх оны зургадугаар сарын 31-ныг хүртэл сунгах талаар Засгийн газар хэлэлцэж байна. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн ээлжит хуралдааны үеэр эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Энэ талаар мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өгөхдөө, “Айл өрхийн цахилгааны төлбөрийг мөнгөн дүнгээр тооцвол 48-65 мянган төгрөг, буюу 350 кватт хүртэл цахилгааны төлбөрийг хөнгөлөх бөгөөд зөрүүг нь иргэд өөрсдөө төлөх байдлаар ирэх оны зургадугаар сар хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна. Харин аж ахуй нэгжийн тухайд цаашид сунгах боломжгүй гэж үзэж байна. Учир нь өвлийн их ачаалалтай үед эрчим хүчний салбарынхан оргил ачаалалтай байдаг" гэлээ.