УИХ-ын чуулганаар өнөөдөр Монгол улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Эл хуулийн хүрээнд "Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр" төслийг хэрэгжүүлэх 100 сая ам.долларыг тус банкнаас зээлэх юм.
Нийслэлд тулгамдсан томоохон асуудлуудын нэг нь автозамын түгжрэл. Тиймээс УИХ-аас автозамын түгжрэлийг бууруулахад зориулж нийслэлд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч гадаадын банкнаас нэмж 100 сая ам.доллар буюу 285 орчим тэрбум төгрөг нэмж зээлэх гэж буйд УИХ-ын гишүүд дургүйцэв.
Чуулганы үеэр Нийслэлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Батзориг УИХ-аас нийслэлд төсөвлөсөн 420 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээллээ. Тодруулбал,
- Газар чөлөөлөлтөд - 110 тэрбум төгрөг
- 500 шинэ цахилгаан автобус оруулж ирэх ажилд - 100 тэрбум төгрөг
- Хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автозамын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хийхэд - 100 тэрбум төгрөг
- Нийтийн тээврийн ухаалаг систем, Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ зэрэг бусад ажилд 110 тэрбум төгрөгийн зарцуулахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мэдээллээ.
Харин дэлхийн банкнаас зээлж буй 100 сая ам.долларыг таван жилийн хугацаанд хийх ажилд зарцуулна. Тодруулбал,
- 20 жил болсон нарны замыг зургаан эгнээ болгож,
- Үүнтэй холбоотой инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж хийх,
- мөн 55-65 автобусны жишиг автобусны буудал барих зэрэг ажилд зарцуулах гэнэ.
Ташрамд дурдахад, Автозамын түгжрэлийн цогц арга хэмжээнд 7.1 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаржээ.