Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд орших Яргайт хэмээх газарт өнөөдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт 05:24 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.