Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар үүрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тус сумын Засаг даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" гэв.