Шүлхий өвчний улмаас зургаан аймгийн 79 сумд хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Мал эмнэлэгийн ерөнхий газраас мэдээллээ. Эл өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчид отроор явах газрынхаа мэдээллийг сумын мал эмнэлэг, засаг даргаас тодруулах. Мөн малын угаалга, туулга, вакцинд тогтмол хамрагдах шаардлагатай хэмээн албаныхан мэдээллээ.
Шүлхий өвчин нь сүргийн дархлаанаас хамаарч харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайн газар 14 хоногийн хугацаанд шүлхий өвчний тохиолдол илрэхгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарын дэглэмд шилжүүлэн 28 хоног ажигладаг байна. Энэ хугацаанд халдварын тохиолдол илрэхгүй бол хязгаарын дэглэмийг цуцлах аж. Тиймээс одоогийн байдлаар 11 аймгийн 59 сумын хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаар албаныхан мэдээллээ.