Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 16-нд АН-ын гишүүн, Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн, чуулганы орхин гаржээ. Тодруулбал, тус намын зүгээс
"Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг xилс хэрэгт яллан дөрвөн жил хорихоор шийдсэнийг эсэргүүцэж УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулган эхлэн үед үг хэлэx горимын санал гаргасан. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарлаа. УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна" гэж мэдээлжээ.