Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Москва хотноо өчигдөр ирээд байна. Түүний хамт Сангийн сайд Б.Жавхлан тус улсад айлчилж буй бөгөөд энэ үеэрээ ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой энэ сарын 15-нд уулзалт хийв.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцсан байна.
Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо.