Сирийн Хомс хотод эсэргүүцлийн жагсаалын үеэр 30 гаруй хүн амиа алдсан тухай ВВС мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигчид сөрөг хүчнийхнийг эсэргүүцэж үймээн дэгдээсэн байна. Эрх баригчдыг дэмжиж байсан гурван хүнийг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг тус улсад саяхан гарсан билээ. Энэ хэргийг сөрөг хүчнийхэн үйлдсэн хэмээн үзэж байгаа хүн олон байгаа гэнэ.
Сүүлийн долоо хоногт Сирид байдал хурцадмал байгааг ажиглагчид онцолж байна. Энэ сарын 15-нд орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд хэдэн сая хүн оролцсон тухай “Ройтерс” мэдээлсэн. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн эсэр гүүцлийн хөдөлгөөний үеэр нийт 1500 орчим хүн нас барсан хэмээн хүний эрхийг хамгаалах байгууллагынхан мэдэгджээ.