БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотод энэ сарын 12-ноос эмэгтэй цагдаа нар морьтой эргүүлд гарч эхэлжээ. Өвөрмонголын морьт цаг даагийн газарт дөрөвдүгээр сард шинээр бай гуулагдсан эмэгтэй цагдаагийн тасаг энэ өдрөөс ажилдаа гарч байгаа нь энэ аж. Дундаж нас нь 23 гэх арван бүсгүй одоогийн байдлаар шинэ тасгийн бүрэлдэхүүнд багтаж байна. Тэдний гол ажил нь замын хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд мөн баяр ёслолын үеэр цагдаагийн газарт туслах явдал юм.
М.Сугараа