Засгийн газраас цар тахлын хөл хорионы нөхцөл байдлыг харгалзан, иргэд аж ахуй нэгж цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал “тэглэсэн” билээ.
Засгийн газрын түвшинд уг шийдвэрийг дахин зургаан сараар сунгах тооцоо судалгааг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан юм.
Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргалаас тодруулахад "Айл өрхүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлж эхэлнэ. Мөн өмнөх ямар ч нэмэлт төлбөрийг нэмж тооцохгүй. Зөвхөн нэгдүгээр сараас цахилгааны төлбөрийг тооцож, бодно” гэлээ.