Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-ны хооронд орон даяар зохион байгуулж байна. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна. Жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.