АН үндэсний анхдугаар чуулганаа энэ сарын 4-6-нд зохион байгуулах гэж буй. АН-ын 30 жилийн ойн ажлууд, үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар тус намын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус намын дарга асан С.Эрдэнэ “Эл чуулганыг анх удаа зохион байгуулах гэж байна. Өнөөдөр үүсээд буй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлын талаар намын гишүүдийн үгийг сонсох нь уг чуулганы зорилго. Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлт, хүний эрхийн асуудлыг хөндөж, илтгэл хэлэлцүүлнэ. Үүнээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран Эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар төлөвлөж байна. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахын тулд бие даасан хууль хэрэгтэй. Хүний эрхийн өдрийг баяр ёслол гэхээс илүүтэй хүний эрхийн форум хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй” гэв.