Цахим орчинд ЕБС-ийн эмэгтэй сурагчид архи ууж байгаа тухай бичлэг нийтлэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЕБС-ийн зургаадугаар ангийн таван сурагч нэгнийдээ хамт байх үедээ гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн, амсаж үзсэн болох нь тогтоогджээ.
Тухайн үед сурагч Х нь гар утсаараа хийсэн бичлэг “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан. Эдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг өгч буй бөгөөд эцэг эх, амран хамгаалагчид хараа, хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа.