“Аль-Каида” бүлэглэлийн удирдагч агсан Осама бин Ладений гэр бүлийнхнийг Пакистанаас гарахыг хориглосон тухай АР мэдээлжээ. АНУ-ын тусгай албаныхны явуулсан ажиллагааны дүнд амиа алдсан Осама бин Ладений бага эхнэрийг хүүхдүүдийнх нь хамт Пакистаны тусгай албаныхан хяналтдаа авчээ. Тэдний хувь заяа хэр хэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ч хэсэг хугацааны дараа бүсгүйг хүүхдүүдтэй нь хамт Йемен рүү буцааж магад гүй хэмээн ажиглагчид үзэж байна. Учир нь тэрбээр Осама бин Ладений болон “Аль-Каида”-гийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсныг Пакистаны хууль сахиулагчид тогтоожээ. Амаль Ахмед аль-Садах хэмээх энэ бүсгүй 17 настайдаа буюу 2000 онд Осама бин Ладентай гэрлэсэн аж.