Токиогийн их сургуулийн эрдэмтэд Номхон далайн Японтой хиллэдэг хэсгээс 100 тэрбум тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлсэн тухай “Reuters” мэдээлэв. “Nikkei” сонинд мэдээлснээр энэ нь газрын ховор элементийн хуурай газар дээрх нөөцөөс 1000 дахин илүү хэмжээ аж.
Уг орд далайн 3500- 6000 метрийн гүнд бий бөгөөд 11 сая шоо метр талбайтай юм байна. Япон улс нь газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч БНХАУын хамгийн том импортлогч. БНХАУ ирэх оноос уг түүхий эдийн экспортоо зогсооно хэмээн мэдэгдсэн нь тус улсад хүнд цохилт болсон бол дээрх ордыг илрүүлснээр газрын ховор элементийн импортлогч бус экспортлогч болох аж.
Т.ЖИГҮҮР