Канадын Батлан хамгаалахын сайд Питер Маккей Хойд туйлд цэргийн сургуулилалт хийх хүсэлтээ илэрхийлсэн тухай ВВС мэдээлэв. “The Montreal Gazette” сонинд бичсэнээр ирэх наймдугаар сард болох уг сургуулилалтад 2000 гаруй цэргийн алба хаагч, ажилтан оролцох гэнэ. Элсмир, Баффиновын газар зэрэг хэд хэдэн аралд нэгэн зэрэг болох тус сургуулилалтад зориулан Канадын Усан цэргийн флотын онгоцнууд болон армийн техникүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэлсэн байна.
О.ИНГА