Куба улсад айлчилж байхдаа бие нь гэнэт муудсаны улмаас энэ сарын 10-ны өдөр хагалгаанд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын гэрэл зураг болон дүрс бичлэгийг анх удаа зурагт, интернэтээр цацлаа. Зураг болон дүрсбичлэгээс харахад Уго Чавесын биеийн байдал сайн байгаа нь илт байна хэмээн ВВС онцолжээ.
Дүрс бичлэгт Уго Чавес Кубын экс Ерөнхийлөгч Фидель Кастротой уулзаж байгаа нь гарсан аж. Бичлэг болон зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийнхөө биеийн байдалд санаа зовсон иргэдийг тайвшруулах зорилготой үзүүлсэн гэнэ.