Дундговь аймагт болж буй “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь "Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.2 хувьтай байна. Энэ жил нийт 169 мянган малчин өрхөд 67.8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн. УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна" хэмээн мэдээллээ.