Монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга болжээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийсэн байна. Тус судалгааны дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоосон талаар албаныхан мэдээллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг.