ХХААХҮЯ-аас Газар тариалангийн үйлдвэрлэл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, ЖДҮ, аймаг дундын отор нүүдлийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр салбарын сайд З.Мэндсайхан:
"Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хураалаа.
Хүнсний ногооны 99,1 хувийг хураасан буюу энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг. Мөн 244,3 мянган тонн улаан буудайг хураан авсан. Гурилын үйлдвэрүүдэд гурван хувийн зээл олгох ажил зохион байгуулалтын шатандаа явж байна.
Мөн энэ жил Монголд анх удаа цагаан буудай тариаллаа.
Тодруулбал, "Жимикс" компани 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. "Хөсөг" цагаан будаа нэртэйгээр та бүхний гар дээр очно" хэмээв.