УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн батална. Ирэх оны төсвийн тухай хуулийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн заалттай билээ.
Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар УИХ-ын гишүүд нэгдсэн хуралдаанаа хийж байна.