Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сарын байдлаар 236 илрүүлжээ. Одоогоор 128 хэргийг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл
- 236 буюу 49.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх,
- 1 буюу 0.2 хувийг ой хээрийн түймэр тавих,
- 3 буюу 0.6 хувийг байгаль орчныг бохирдуулах,
- 1 буюу 0.2 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.