Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолыг аюултай хог хаягдлыг цэвэрлах, бохирдлыг бууруулахаар Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна.
ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерийн баг дэлхийн жишигт нийцсэн арга, аргачлыг Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулжээ. Ингэхдээ, хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар хөлөг онгоцыг эрэгт байрлуулж буй юм.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулагдаж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл болж байна.