НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 26 дугаар бага хурлын үеэр Монгол, Солонгосын Байгаль орчны сайд нар уулзаж, салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлын бууруулж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Энэ үеэр Солонгос улсын Байгаль орчны сайд Хан Жеон Аэ "Монгол Улстай сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, метан хийг бууруулах, хуванцар хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байна" гэж хэллээ.