Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британы Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл буруулна" гэв. Дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар энэхүү зорилтыг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтой гэдгийг онцлов.
Мөн Монгол Улс ДНБ-ийхээ 1 хувиас багагүй хэмжээний хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршигийг бууруулахад зориулахаар болсон талаар мэдээллээ.