УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар өнөөдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Төслийг батлах эцсийн мөчид УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр гишүүнийг зэмлэлээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураая. Сайнхүүгийн Ганбаатар, Амгалангийн Адъяасүрэн хоёр гишүүн кнопоо дараарай. Санал хураалт явуулж байхад "хошуу холбоод" суучих юм" хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд ажилдаа хариуцлагатай ханд гэсэн зэмлэл хүртээв.