“Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-ынхан нийслэл болон ойн сан бүхий 11 аймгийн 87 сумд зун, намар хийсэн хөнөөлт шавжийн тархалтын судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд хамруулсан 1.3 сая га талбайн 30 орчим хувьд хортон шавж үүрлэж, голомт үүсгэснийг тогтоожээ. Тодруулбал, манай оронд сүүлийн жилүүдэд элбэгшсэн шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй 101.1 мянган га газарт үүр лэсэн нь бусад шавжийн тархалттай харьцуулахад өндөр үзүүлэлт гэнэ.
Ойн санд учруулсан хор хохирлын хэмжээгээр шинэсний шилмүүс хуйлагчийн дараа өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, моносны бүгэг, Сибирийн хүр эрвээхэй оржээ. 300 гаруй төрлийн мод, бутны навч, шилмүүсээр хооллодог өрөөсгөл хүр 95.2, Якобсоны төөлүүрч 81.6, моносны бүгэг 16.1, Сибирийн хүр хоёр мянган га талбайд голомтлон тархсан гэнэ. Хортон шавжийн тархалтын судалгааг өнөө жил өргөн хүрээнд хийсэн учир ирэх онд урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд оновчтой төлөвлөж, зохион байгуулах боломж бүрдлээ хэмээн судлаачид онцлов.