УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Үүгээр дотоодод үйлдвэрлэсэн, импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан аж. Тухайлбал, таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгож, үр үйлдвэрлэхэд тавих шаардлагыг шинээр зохицуулжээ. Мөн үрийн чанарын хяналт, баталгаажуулалт болон худалдаа эрхлэх асуудлыг тусгасан аж. Бас үрийн технологийн нөөцтэй байх зэргийн талаар тусгасан байна.
Ташрамд дурдахад, шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд одоогоор 90.4 мянган тонн буудай нийлүүлээд буй гэнэ. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас дээрх санд 182, хувийн хэвшлийнхэн 341 мянган тоннынхыг нь ашиглаж буй юм байна.
Бэлтгэсэн С.Цэрэн