УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуультай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.Ганбаяр “Санал тоолоход ашиглаж байгаа автомат тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн баазыг зөрчилтэй гэж бид үзсэн. Тиймээс эдгээрийг шалгаж, хянах хүсэлтээ энэ сарын 12-нд сонгуулийн төв байгууллагад өгөөд байна. МАН үгсэн тохирч, төрийн эрхийг хууль бусаар авах гэж улайрч байгаа” гээд сонгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж хардаж буйгаа хэллээ.
Улмаар Сонгуулийн ерөнхий хороо шударга ажиллаж буй, эсэхэд эргэлзэж байгаагаа хэлээд, улс төрийн аль нэг нам таны саналыг худалдаж авсан бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад мэдээлэл өгөх эрхтэйг сануулсан юм. АН энэ талаарх мэдээллийг нотлох баримтын хамт өгсөн сонгогчийг 10 сая төгрөгөөр шагнах гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран