Өнгөрсөн хоногт Завханы нутаг, Баян-Өлгий, Хөвсгөлийн баруун, Увс, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-14.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Тэс 14.0 мм, Говь-Алтайн Гуулин 7.0 мм, Завханы Алдархаан, Шилүүстэй 5.0 мм, Улиастай, Баянхонгорын Баянбулаг, Говь-Алтайн Алтай, Баян-Өлгийн Цэнгэл сумдын нутгаар 4.0 мм, бусад нутаар 0.0-3.0 мм орсон байна.
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн Даян 11.0 см Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 7.0 см, Баян-Өлгийн Цэнгэл, Завханы Шилүүстэй, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагаан-Уул, Чандагат, Баянхонгорын Баянбулаг 2.0 см цасан бүрхүүлтэй байсан талаар ЦУОШГ-аас мэдээллээ.