Энэ жил улсын төсвөөр 1196 га газрыг ойжуулж, нөхөн сэргээх зорилт дэвшүүлснээс 1016 га-г нь “ногооруулж”, төлөвлөгөөгөө 84 хувь биелүүлсэн гэж Ойн судалгаа, хөгжлийн төвөөс мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт 443, Завханд 370, Архангайд 150, Баян-Өлгийд 53 га талбайг ойжуулж, зарим хэсэгт байгалийн сэргэн ургалтад туслах ажил хийсэн байна. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн эрх бүхий 18 байгууллага гүйцэтгэсэн бөгөөд тухайн бүс нутагт зонхилон ургадаг шинэс, улиас, хайлаас, бургас зэрэг навчит болон шилмүүст мод тарьжээ. Ташрамд дурдахад, өдгөө Өмнөговь аймгийн ойн сан бүхий 13 сумын 1.2 сая га талбайд тархалт, нөөцийн өөрчлөлтийг тогтоох судалгааг таван компани улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй.
Бэлтгэсэн Ж.Сувд