Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчид хамтран энэ оны 7-11 сар хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Тодруулбал, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3 570 000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.5 сая төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хураасан талаар ЭЦА-аас мэдээллээ.