БОАЖЯ, НҮБ-ын Монгол дахь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хамтарч малчин өрхийн аялал жуулчлалаас орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор "Гэр ба байгаль" схемийг гаргах гэж байна. Тодруулбал, аялал жуулчлалд малчин иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэлэг технологи нэвтрүүлэх, хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулах бололцоог нэмэгдүүлэх, стандарт бий болгохоор "Гэр ба байгаль" схемийг доктор, профессор Д.Гансүх тэргүүтэй судалгааны баг судалж буй гэнэ.
"Гэр ба байгаль" схемийг хэрэгжүүлснээр:
- Малчдыг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах замаар нүүдэлчдийн тогтвортой амьжиргааг дэмжих.
- Нүүдэлчдийн аялал жуулчлалын тогтвортой бүтээгдэхүүн, түүний туршлага, ашиг тусыг зах зээлд сурталчлах.
- Тогтвортой аялал жуулчлалын практикийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сурч мэдэхэд "Гэр ба байгаль" схемийн оролцогчдод туслах.
- Тогтвортой нүүдлийн аялал жуулчлалыг сурталчлах үндэс суурийг тавьж, малчдын оролцоог нэмэгдүүлж, хүлээн зөвшөөрөх, схемд хамрагдах хөшүүргийг бий болгох.
- Орон нутагт "ногоон" ажлын байр нэмэгдүүлэх замаар малчдын орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох
- Уламжлалт соёл, зан заншил, хүрээлэн буй орчноо хамгаалах зорилгоор хүн бүрд зориулсан аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэнэ.