Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг (IUCN) -ээс эрхлэн гаргадаг “Тусгай хамгаалалттай газар нутгуудын шилдэг туршлагууд цуврал”-ын 27 дугаарт Хустайн байгалийн цогцолборт газрын шилдэг туршлагаас онцолж оруулсныг хүргэж байна.
Тус олон улсын нийгэмлэг нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн гишүүнчлэлийн холбоо бөгөөд 1400 гаруй гишүүн байгууллага, 18000 гаруй мэргэжилтнүүдийг өөрийн эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн оролцоо, арвин туршлага, нөөц бололцоо, цар хүрээг ашиглаж байгаль, түүний нөөцийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон нийгэмлэг юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал ба аялагчдын удирдлага, зохион байгуулалтын талаар илүү ихийг https://portals.iucn.org/library/sites/library/files/documents/PAG-027-Mn.pdf эл холбоосоор нэвтэрч үзээрэй.