Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. ХХААХҮЯ-наас энэ удаад намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг тонн тутамд 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг тонн тутмыг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг мөн тонн тутамд 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийн тонн тутамд 950 мянган төгрөг, овъёосны үрийг тонныг нь 800 мянган төгрөг байхаар тогтоосноо танилцуулав.
Дээрх шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан гэнэ.