Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Туул, Улиастай гол орчмын 1050 нүхэн жорлонг солихоор төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн 23, 11-р хорооны нутаг дэвсгэр болох Туул, Улиастай голуудаас 50-200 метр зайд байрлах айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажил 35 хувьтай явагдаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хөрсөнд нэвчилтгүй, 1050 ширхэг зориулалтын ариун цэврийн байгууламж барьж, хуучин нүхэн жорлонг ариутган дарж булах юм. Энэ газар, талбайг нь ашиглан мод тарина хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.