Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Сэлэнгэ Энерго” дулааны станц болон нийслэлийн Налайх дүүргийн дулааны станцын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажлын явц 45 хувьтай байгааг БОАЖЯ-аас мэдээллээ. Гүйцэтгэгчээр "Мон Илч" ХХК ажиллаж байгаа Станцуудын зуухнуудад хэмжилт хийж, аэродинамикийн тооцоо судалгааг боловсруулж, утааны яндангийн байршил, утааны хийн трактын дагуух утаа шүүгчийг байрлуулах ажлын зургийг боловсруулж, барилгын зураг төсөлд Онцгой байдлын ерөнхий газар болон Эрчим хүчний хөгжлийн төвөөр зураг төсөлд магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Энэхүү шүүгч нь дулааны станцын яндангаас агаарт хаягдах хаягдал утааг 99% шүүхээрээ давуу талтай гэнэ.