Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн заган ойн сангийн 950 цэгт 3800, Тост багийн 950 цэгт 3800, Сэврэй, Ноён, Булган, Баяндалай сумын 950 цэгт 3800, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Мандал-Овоо сумын 690 цэгт 2760, Ханхонгор, Даланзадгад, Баян-Овоо, Хүрмэн, Номгоны 650 цэгт 2600 дээж талбай байгуулж, ой зохион байгуулалтын хээрийн хэмжилт, тооллогыг хийжээ.
Нийт 4190 цэгт 16.760 дээж талбайг байгуулан ойн сангийн тархалт, нөөцийн өөрчлөлтийг тогтоож, таксацын дундаж үзүүлэлтийг нарийвчлан гаргах гэнэ. Ойн судалгаа, хөгжлийн төвийн захиалгаар улсын төсөвт үйлдвэрийн газраас ой зохин байгуулалтын эх мэдээг цуглуулах ажлын хүрээнд хяналтын тооллогыг эхлүүлсэн нь энэ аж.