Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс, түүний амьдрах орчин болсон Тост, тосон бумбын нурууг хамгаалах үйлсэд өөрийн амь, биеэ зориулсан биологич, байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулж "Уулсын эзэн" дуу зохиожээ. Энэ талаар МУГЖ С.Жавхлан өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Тэрбээр соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, 21 аймгийн үзэсгэлэнт газрын тухай дуу зохиож буй аж. Үүний хүрээнд Хөвсгөл аймгийн байгаль хамгаалагчдын төлөөлөл болсон Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулан дуу хийсэн юм байна. Одоогоор дууны клипийн зураг авалт үргэлжилж байгаа гэнэ.
Т.Лхагвасүмбэрэл нь МУИС-ийн Биологийн ангийг төгсөж, 2010 оноос “Ирвэс хамгаалах санд"- биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гүйцэтгэж байсан нэгэн. Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байсан тэрбээр 2015 онд зуурдаар, бусдын гарт амиа алдсан юм. Гэвч одоог хүртэл түүний амиа алдсан жинхэнэ шалтгааныг тогтоогоогүй байгаа билээ.