Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны долдугаар сарын 1-нд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох , зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Багагүй шүүмжлэл дагуулсан ч уг томилгоонд төдийлөн өөрчлөлт оруулалгүй баталчихсан. Тэгвэл Монгол Улсаас гадаад улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайдууд, Гадаад харилцааны яамны албаны төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй танилцуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн томоохон ажил , алсын хараа, бодлого, үйл ажиллагааны талаар танилцүүлсан байна. Мөн зочдод Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, тус хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын явц, Засвар механикийн заводын хэсэг, нэгжийн үйл ажиллагаа, дижитал музейг үзүүлжээ. Уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцсан Элчин сайдуудын дийлэнх нь Монголын нүүрийг гадаадад тахалдаг Эрдэнэт үйлдвэрт анх удаа очсон нь энэ юм.