Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3 726 хүнээс коронавирусийн халдвар илрэв. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол боллоо. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 217 546 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 916 нь нийслэлд, 2 810 нь хөдөө бүртгэгджээ. Дээрх хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны долоон хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 944 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14 829 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18 239 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 9 500
- Хүндэвтэр- 4 004
- Хүнд – 1 077
- Маш хүнд - 248 хүн байна.