Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,740 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 527, орон нутагт 2213 тохиолдол бүртгэгдлээ. Ингэээд нийт халдвар авсан хүний тоо 213,820 болов.
Харин уг халдварын улмаас зургаан иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 937 хүн эндлээ.
Мөн хугацаанд 2,287 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13,894 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,448 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,633
- Хүндэвтэр- 4,041
- Хүнд – 1,025
- Маш хүнд - 195 хүн байна.