Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Угалзын мараат толгой гэх газар өнөөдөр 02.55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс 03.02 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учруулаагүй хэмээжээ.