Хүннү Эйр компанийн тусгай үүргийн нислэгээр 100 мянган тун Ремдевисир тарилга өнөө өглөө буюу 8 дугаар сарын 30-ны өдөр Шинэ Делигээс Улаанбаатарт буужээ. Тус тариаг КОВИД-19 халдварын “хүнд”, “маш хүнд” өвчтнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар авсан 13,570 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,012 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,400
- Хүндэвтэр- 3,930
- Хүнд – 10,80
- Маш хүнд - 210 хүн байна.