Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт орших Хачим гэх газар өчигдөр 16.48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 16.58 цагт ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй талаар мэдээлсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Шургуул гэх газар өчигдөр 18.11 цагт 3.6, Баян-Овоо сумын Бударгана гэх газар 20.51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ. Баян-Овоо сумд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учруулаагүй аж.