Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Угалзын мараат толгой гэх газар өчигдөр 16.39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 16.45 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумаас тодруулах гэсэн ч энэ сарын 19-22-нд орсон борооны улмаас дээрх сумын шилэн кабель тасарч, үүрэн холбооны сүлжээгүй болсон тул мэдээлэл авах боломжгүй байгаа гэнэ. Харин Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сум дахь Хилийн 0298 дугаар салбарын холбооноос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учруулаагүй хэмээн мэдээлжээ.